News Section News for you

Америкын хамгийн шилдэг их дээд сургуулиуд - Цуврал нийтлэл #1

0 Comments
650
18 Nov 2015

Манай SDC- ээс зохион байгуулдаг GMAT GRE бэлтгэх сургалтаасUS.News & World Report –с эрхлэн гаргадаг Find the Best Colleges for you (Шилдэг сургуулиудыг олох нь буюу жил бүр шилдэг сургуулиудыг эрэмбэлдэг сэтгүүл)–н  2016 онд зориулсан шинэ дугаараас сонирхолтой бас манай хүүхэд залууст хэрэгтэй мэдээллүүдийг түүвэрлэн хүргэхээр болж байна. 

Цуврал #1

US.News & World Report –с эрхлэн гаргадаг Find the Best Colleges for you нь RATING гаргахдаа олон үзүүлэлтүүдийг үнэлж 100 хүртэлх оноогоор жагсаадаг байна. Ингэхдээ дараах шалгууруудаар хэмждэг.

·         Чанарын үнэлэмж                                                  22.5%

·         Төгсөгчидийн үзүүлэлт                                    22.5%

·         Багш /факультетын хүчин чадал                        20%

·         Оюутны босго буюу шалгаруулалт                    12.5%

·         Санхүүгийн чадавхи/эх үүсвэр                           10%

·         Төгсөлтийн чанар                                                   7,5%

·         Төгсөгчидийн хандив                                            5%

Чанарын үнэлэмжийг хүмүүсийн санал болон зөвлөхүүдийн судалгаан дээр үндэслэн гаргадаг. Энэ жилийнхийг 2014-2015 оны мэдээ баримт, санал асуулга, сургалтын хөтөлбөрт хийсэн үнэлгээг зэрэг боловсронгуй аргаар тооцож гаргажээ.

Төгсөгчидийн үзүүлэлт гэдгийг анх элссэн оюутан үргэжлүүлэн сурч цаашлаад тухайн сургуулиа төгсдөг үү гэдгээр хэмждэг байна. Сургуулиа орхилгүй сурч төгсөнө гэдэг уг сургууль оюутанд хэрэгцээтэй байгаа хүссэн мэдлэг боловсролыг эзэмшүүлж чадаж байна гэдгийг харуулдаг нэг чухал үзүүлэлт юм.

Багш/факультетын хүчин чадал бол зайлшгүй авч үзэх ёстой хэмжүүр. Учир нь судалгаанаас харахад оюутнуудын амжилт, төгсөгчидийн чадал чансаа нь тэдний багш, профессор докторуудтайгаа хир холбоо харилцаатай байгаагаас хамаардаг байна. Багш оюутнууд хир ойр байна төдий чинээ сайн амжилт гаргадаг гэдэг нь тодорхой болсон. Түүнээс гадна оюутнуудын факультетдээ өгсөн үнэлгээ, багш докторуудын цалин хангамж, бүтэн цагаар ажиллагсдын хувь зэргийг энэ хэсэгт авч үздэг.

Оюутны босго буюу шалгаруулалт шилдэг сургуулийг тодруулахад чухал ач холбогдолтой нь гарцаагүй. Оюутнуудын чадвар, хир мэриймтгий, амбийцтай байхаас сургуулийн академик орчин ямар байх нь тодорхойлогддог.

Оюутнуудын сургалтандаа зарцуулж, сургуульд төлж буй төлбөрөөс санхүүгийн эх үүсвэрээ шийдсэн байдал тухайн сургуулийн чанарыг харуулдаг нэг том үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл оюутан сургалтандаа мөнгөө харамлахгүй байна гэдэг тухайн сургалт чанартай сайн байгаа учраас тэр юм. Жишээ нь 2013-2014 сургалтын үйлчилгээнүүд, заавар зөвлөмж, судалгааны ажил зэрэгт нэг оюутаны зарцуулсан дундаж зардлыг хэмжих замаар сургуулийн санхүүгийн чадавхийг тогтоосон. Гэхдээ үүнд спорт, дотуур байр, эмнэлэг зэрэгт зарцуулсаныг тооцдоггүй.

Төгсөлтийн чанарын хэмжүүр нь тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр болон бодлого оюутанд хэрхэн хүрч хэрэгжсэнийг харуулдаг.

Төгсөгчидийн эргээд сургуульдаа хандах байдлаас төгсөгчидөдөө чиглэсэн бодлого болон сургуулийн чансаа харагддаг. Төгсөгчидийн холбоо нь хэрхэн ажилладаг ямар байр суурьтай байдаг гэх мэт.

 

Ингээд доор АНУ-н шилдэг сургуулиудыг хэрхэн эрэмбэлснийг хүргэж байна.

 

National Universities буюу Үндэсний Их сургуулиуд гэдэг нь?

National University гэх эдгээр сургуулиуд нь бүхий л төрлийн мэргэжлийн хөтөлбөртэй бөгөөд магистр, докторын зэрэг олгодог. Түүнчлэн сургууль гэгдэхээс гадна судалгааны институт бөгөөд судалгааг чухалчилдаг шинжлэх ухааны лабортори хүрээлэн шинжтэй байдаг. Энэ категорид нийт 280 сургууль багтдаг. Тэдгээрийн 173 нь улсын, 100 нь хувийн, 7 нь ашгийн сургуулиуд юм. 

1.    Princeton University                                    100

2.    Harvard University                                       99

3.    Yale University                                             97

4.    Columbia University                                    95

5.    Stanford University                                      95

6.    University of Chicago                                 95

7.    Massachusetts Inst. of Technology          93

8.    Duke University                                           92

9.    University of Pennsylvania                         91

10. California Institute of Technology              90

11. Johns Hopkins University                          90

 

National Liberal Arts Colleges буюу Үндэсний Либерал ба Хүмүүнлэгийн Ухааны Коллежууд гэдэг нь?

Энэ катигорд нийт 245 сургууль багтдаг ба зөвхөн баклаврын боловсрол олгох сургалтыг хүмүүнлэгийн ухааны болон шинжлэх ухааны мэргэжил оргох чиглэлд явуулдаг. Ихэнхдээ Англи хэл, биологи болон физикын шинжлэх ухаан, түүх, гадаад хэл, урлагийн зэрэг салбарт бэлддэг. Гэхдээ бизнесс, боловсрол болон сувилахуйн чиглэлээр огт төгсгөддөггүй.  245-н 217 нь хувийн, 27 нь улсын, нэг нь ашгийн бус байдаг.

245 –с хамгийн шилдэгүүд нь:

1.    Williams College (MA)                                100

2.    Amherst College (MA)                                 96

3.    Swarthmore College (PA)                          94

4.    Bowdoin College (ME)                                92

4.    Middle Burry College (VT)                         92

5.    Pomona College (CA)                                 92

6.    Wellesley College (MA)                              92

7.    Carleton College (MN)                                91

8.    Claremont McKenna College (CA)           89

9.    Davidson College (NC)                              89

10. United States Naval Academy (MD)         89

217 улсын коллежоос хамгийн шилдэгүүд нь:

1.    United States Naval Academy (MD)

2.    United States Military Academy (NY)

3.    United States Air Force Acad (CO)

4.    New College of Florida

4.    Virginia Military Institute

5.    St. Mary’s College of Maryland

6.    University of Minnesota-Morris

7.    U. of North Carolina- Asheville

8.    Purchase College-SUNY

Дараагийн цувралаараа бид баклаврын болон бизнесийн удирдлагын магистрын зэргийг дөрвөн жилд багтаан авах боломжийн талаар хүргэх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. 

0.0
Last Modified: Thursday 19 November 2015 12:08
ranking best colleges universities applying choosing scholarships advise

No Comments Yet...

Leave a reply

Your email address will not be published.