News Section News for you

All in the family

0 Comments
805
01 Apr 2015

Эдийн засгийн болон нийгмийн бодлогын судалгаa [working paper] 6810

SDC нь эдийн засаг, бодлогын судалгааны чиглэлээр гарсан шилдэг бүтээлүүдийг орчуулан толилуулж байхаар болж байна. Энэ удаад Дэлхийн банкны 2014 оны шилдэг эдийн засгийн судалгааны нэгээр шалгарсан судалгааны хураангуйг танилцуулж байна.

БҮХНИЙГ ГЭР БҮЛДЭЭ

Тунисийн төрийг эрх мэдлийг гэр бүлийн

бизнес ашиг сонирхолд ашигласан тухай

Энэхүү судалгаа нь Тунисийн Ерөнхийлөгч Бен Али болон түүний гэр бүлийн бизнес ашиг сонирхол нь төрийн хууль эрх зүйтэй хэрхэн уялдаж байсныг 1994-2010 онуудын компаний түвшинд цуглуулсан тоо баримтанд тулгуурлан судлан танилцуулжээ. Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн мэдээллийг тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн тайлан тэнцлийн мэдэээллийн сантай нэгтгэн судалжээ. Тухайн мэдээллийн санд Бен Алигийн гэр бүлийнхний эзэмшдэг 220 компани багтсан. Ерөнхийлөгч Бен Алигийн гэр бүлийнхний бизнес нь өрсөлдөгч компаниудтай харьцуулахад ажиллах хүч, бүтээмж, зах зээлд эзлэх хувь, ашиг болон өсөлтийн хувьд хавьгүй илүү үзүүлэлттэй гарсан бөгөөд эдгээр компаний үйл ажиллагаа явуулдаг салбарт үйл ажиллагааны лиценз, зөвшөөрөл авахад өндөр шалгуур тогтоох, гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлах гэх мэтээр өрсөлдөөнийг багасгаж байжээ.  

“Төрийн эрх мэдлийг хувийн бизнесдээ ашиглах тухай онол”-той нийцэж буй энэхүү судалгааны төрийн эрх мэдлийг гэр бүлийн бизнес ашиг сонирхолд нийцүүлж байгааг харуулсан байгаа бөгөөд эдгээр салбарт гэр бүлийн бизнес болон бусад компаний хооронд үр дүнгийн үзүүлэлтийн ялгаа харагдаж байгаа.  

Түүнчлэн гэр бүлийн компаниудын үйл ажиллагаа явуулдаг салбарт шинээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй, гадаадын шууд хөрөнгө оруулалт хязгаарлагдмал, зөвшөөрөл авах шаардлага өндөр байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй харуулсан. Эдгээр баримтнаас үзвэл ерөнхийлөгч болон түүний гэр бүл Тунисийн төрийн бодлогыг өөрсдийн компаний болон гэр бүлийнхний эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байснийг харуулсан.

Энэхүү судалгааны ажлыг Дэлхийн банкны Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн Ядуурлы бууруулах, Эдийн засгийн менежментийн хэсэг, Ахлан эдийн засагчийн тамгын газар; болон Хөгжлийн судалгааны хэлтэсийн Худалдаа болон олон улсын интеграцын судалгааны багуудын хамтын бүтээл юм. Энэ нь Дэлхийн банкны хөгжлийн бодлогын судалгааны хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах, судалгааг олон нийтэд хүртээмжтэй болгох ажлын нэг хэсэн юм. Бодлогын судалгааны эрдмийн ажлыг энэ хуудсанд байршуулсан ба судалгааг бичсэн мэргэжилтэнүүдтэй brijkers@worldbank.org –р холбогдож болно.

Бодлогын судалгааны ажлын цуврал нь бүрэн дуусаагүй судалгааны ажлыг нээлттэй танилцуулж хөгжлийн асуудлаар санаа сэтгэгдлээ солилцох боломжыг олгож байдаг юм. Илтгэлүүд нь бүрэн гүйцэт болоогүй ч гэсэн олж авсан мэдээллийг нийтэд аль болох хурдан түгээх нь энэхүү цувралын зорилго юм.

Last Modified: Tuesday 14 April 2015 03:32
research

No Comments Yet...

Leave a reply

Your email address will not be published.